Алдарт теннисчин Серена Уильямс спортоос зодог тайлна

Алдарт теннисчин Серена Уильямс спортоос зодог тайлна

Алдарт теннисчин АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцсоныхоо дараагаар теннисний спортоо орхин, зодог тайлна гэдгээ мэдэгдсэн байна.

Vogue сэтгүүлд өгсөн нийтлэлдээ тэрбээр “Би теннисээс татгалзаж өөр ач холбогдолтой зүйл рүү тэмүүлж байгаагаа мэдэгдэж байна. Би теннис болон гэр бүлийнхээ аль нэгийг сонгохыг үнэхээр хүсээгүй. Би үүнийг шударга биш гэж бодож байна” хэмээжээ. Мөн өөрийн инстаграм хуудсаараа дамжуулж таван настай охиноо дүүтэй болгохыг хүсч байгаа бөгөөд илүү сайн ээж байхад анхаарлаа хандуулмаар байгаагаа илэрхийлсэн байна. Зургадугаар сард Уимблдонд ганцаарчилсан тоглолтоо хийсэн тэрбээр наймдугаар сарын сүүлээр АНУ-ын нээлттэй тэмцээнд ганцаарчилсан төрлөөр оролцох аж.

Г.ХУЛАН




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө