ВИДЕО: Саудын Арабын элчин сайд Мухаммед үг хэлж байх үеэрээ ухаан алдаж, улмаар нас баржээ

ВИДЕО: Саудын Арабын элчин сайд Мухаммед үг хэлж байх үеэрээ ухаан алдаж, улмаар нас баржээ

Саудын Арабын Элчин сайд Мухаммед Аль-Кахтани өнөөдөр/2022.08.10/  Египетийн нийслэл Каир хотноо болсон Араб-Африкийн бага хурлын үеэр үг хэлэх үеэрээ ухаан алдаж,  таалал төгсчээ. Одоогоор үхлийн шалтгаан тодорхойгүй байна.

Уг үйл явдал шууд бичлэгийн үеэр болсон тул олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархаж байгаа юм. Аль-Кахтани Египетийн Ерөнхийлөгчид магтаалын үг хэлснийхээ дараа тэнцвэрээ алдаж, газар унасан байна. Одоогоор эрх баригчид "үхлийн шалтгаан тодорхойгүй гэж мэдэгдэж байгаа бол нетизенчүүд уг ослыг  зүрхний шигдээс байж болзошгүйг" онцолжээ.

ВИДЕО: