БНСУ анхны сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө

БНСУ анхны сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө

БНСУ дотоодоо хөгжүүлсэн “Danuri” нэртэй сансрын хөлгөө амжилттай хөөргөсөн талаараа өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Тус хөлгийг SpaceX-ийн Falcon 9 пуужин АНУ-ын Флорида муж дахь станцаас хөөргөсөн бөгөөд задгай сансраар дөрвөн сар гаруй аялж, энэ оны арванхоёрдугаар сарын дунд үеэр сарны тойрог замд орно гэжээ. Гол зорилгын хувьд сарны гадаргаас 100 гаруй км зайнаас нэг жилийн хугацаанд судалгаа, шинжилгээ хийх бөгөөд хэрэв амжилттай болбол сарыг судалсан долоо дахь орноор түүхэнд нэрээ мөнхлөх аж. Мөн тус хөлөг дээр маш өндөр найдлага тавьж байгаа талаар тус улсын ерөнхийлөгч мэдэгджээ.

Эх сурвалж ЭНД ДАРЖ харна уу