Аялал жуулчлалын салбарын үзэсгэлэн нээгдлээ

Аялал жуулчлалын салбарын үзэсгэлэн нээгдлээ

“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспод нээгдлээ. Үзэсгэлэнг БОАЖЯ, нийслэлийн Аялал жуучлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос зохион байгуулж буй.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнгээс иргэд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаарх лекц хэлэлцүүлэг, 21 аймгийн байгалийн цогцолборт газрууд, рашаан сувилал, аяны хэрэгслийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Мөн БНХАУ-ын цайны соёлын танилцуулга, БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал, Тайванийн төлөөлөгчийн газар гэх мэт авиа компаниудын шинэ аяллын маршрутыг авч болно.

“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнд Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, клубүүд, аян хэрэгслийн дэлгүүрүүд,аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байна.

 Үзэсгэлэн энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө