БНСУ-д болсон үерийн улмаас есөн хүн амиа алдаж, долоон хүн сураггүй алга болоод байгаа ажээ

БНСУ-д болсон үерийн улмаас есөн хүн амиа алдаж, долоон хүн сураггүй алга болоод байгаа ажээ

БНСУ-ын нийслэлийн бүсэд сүүлийн гурав хоногт сүүлийн 80 жилд байгаагүй аадар бороо орсны улмаас есөн хүн амиа алдаж, долоон хүн сураггүй болсонд тооцогдож байна. 

Тус хотод 2600 гаруй байшин үерт автаж, 570 хүнийг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байранд байрлуулсан байна. Сөүлтэй залгаа бүс нутгуудад 1200 хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрчээ.  Аврах албаныхны мэдээлснээр,  одоогийн байдлаар есөн хүн амиа алдсаны тав нь Сөүлд, гурав нь хөрш Гёнги мужид, нэг нь Ганвон мужид амиа алдсан байна. Өөр долоон хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Байгалийн гамшгийн улмаас 17 хүн гэмтэж бэртжээ.