БНСУ-ын Сөүл хотод үерийн дараа B1, B2 давхруудад айл амьдруулахгүй байх хууль хэрэгжүүлэхээр болжээ

БНСУ-ын Сөүл хотод үерийн дараа B1, B2 давхруудад айл амьдруулахгүй байх хууль хэрэгжүүлэхээр болжээ

БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас саяхан болсон үерийн гамшгийн улмаас B1, B2 подвалуудад хүн амьдруулахгүй байх хуулийн заалт гаргахаар зөвлөлдөж байна.

Тодруулбал, энэ наймдугаар сарын 8,9-ны өдрүүдэд тус хотод аадар бороо их хэмжээгээр орсны улмаас гамшгийн түвшинд хүрээд байсан юм.  Үүнээс болж подвалын айлууд ихээхэн хохирол амсаж, хүний амь нас эндсэн тохиолдол гарсан тул газар доорх байрыг орон сууцны зориулалтаар ашиглахыг бүрэн хориглох бодлого хэрэгжүүлэх аж.

Сөүл хотын захиргааны мэдээлснээр 2020 оны байдлаар Сөүл хотын нийт өрхийн 5 хувь буюу 200 мянган орчим өрх нь орон сууцны зориулалттай газар доорх болон хагас газар доорх байранд амьдарч байгаа гэсэн байна. Иймд одоогоор амьдарч байгаа айл өрх тус байрнаасаа гарсан тохиолдолд дахиж өөр түрээслэгч нэмж авахгүй байх, улсаас зөвшөөрөл авсан байрнууд 10-20 жилийн дотор шийдвэрлэх хугацаа олгохоор болж байгаа гэжээ.