Шри-Ланкийн ерөнхийлөгч асны Сингапурт байх визийн хугацаа дууссан тул Тайландад нэвтрэх эрх хүсжээ

Шри-Ланкийн ерөнхийлөгч асны Сингапурт байх визийн хугацаа дууссан тул Тайландад нэвтрэх эрх хүсжээ

Шри Ланк улсад эдийн засгийн хямралын улмаас тус улсын иргэд амьдралынхаа хамгийн хэцүү үетэй нүүр тулаад байгаа юм.

Тэгвэл Шри-Ланка улсын ерөнхийлөгч асан Готабаяа Ражапакса өнгөрсөн долдугаар сард эх орноосоо дүрвэж Сингапурт очиж, ерөнхийлөгчийн суудлаа өгч байгаа талаар цахимаар дамжуулаад байсан бол түүний визний хугацаа дуусаж, Тайланд руу нэвтрэх эрх хүссэн байна. Reuters агентлагт мэдээлснээр өнөөдөр /2022.08.11/ Готабаяа Ражапакса Тайландын нийслэл Бангкокт очих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дипломат паспортын хүчинд 90 хоног тус улсад саатах боломжтой гэжээ. Харин Шри Ланкын зүгээс Ерөнхийлөгч асанг Тайландаас улс төрийн орогнол хүсээгүй, өөр улс орон руу аялж байгаа гэсэн мэдэгдлийг гаргажээ.