"Хойд солонгос коронавирусийг ялсан" гэж зарлажээ

"Хойд солонгос коронавирусийг ялсан" гэж зарлажээ

Хойд Солонгос /БНАСАУ/ коронавирусийг ялсныг тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгдсэн байна. Энэ талаар тус улсын Ёнхап агентлагаар “Шинэ төрлийн коронавирусийг устгах халдварын эсрэг онц шуурхай кампанит ажилд ялалт байгуулсныг Ким Жон Ун ёслол төгөлдөр зарлалаа" хэмээн мэдээлжээ. 

Сонирхуулахад, Энэ оны тавдугаар сарын 12-нд БНАСАУ-д коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэж анх удаагаа мэдээлсэн. Улмаар энэ хугацаанд халуурах шинж тэмдэг илэрсэн нийт өвчтөний тоо 4.77 саяд хүрсний 99.99 хувь нь эдгэрсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсад 74 өвчтөн нас баржээ. Нас баралтын түвшин 0.002 хувь гэжээ. 

Эх сурвалж: Yonhap