ШУУРХАЙ: ОХУ-ын Байгаль нуурт сэлэхээр орсон Монголын 45 настай эрэгтэй живж амиа алджээ

ШУУРХАЙ: ОХУ-ын Байгаль нуурт сэлэхээр орсон Монголын 45 настай эрэгтэй живж амиа алджээ

Энэ сарын 09-ны өдөр /2022.08.09/ ОХУ-ын Буриадын Байгал нуурын Кабанскийн дүүрэгт байрлах онгоцны зогсоол дээрээс усанд шумбахаар орсон 45 настай Монгол Улсын иргэн живж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдрийн 14:30 цагийн орчимд усанд живсэн хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Байгаль нуурын эрэн хайх, аврах ангийн аврагчид оролцсон бөгөөд хэдэн цагийн дараа цогцсыг гаргаж холбогдох цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн байна. Тус хэргийн талаар “Байкал-Дэйли” сонины эх сурвалж мэдээлжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.