NBA домогт тамирчин Коби Брайнтын цогцсны зургийг тараасан хэргийн шүүх хурал эхэлжээ

NBA домогт тамирчин Коби Брайнтын цогцсны зургийг тараасан хэргийн шүүх хурал эхэлжээ

NBA домогт тамирчин Коби Брайнт болон түүний охин Жианна нар 2020 оны нэгдүгээр сарын 26-нд Калифорнид нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн. Тэгвэл цогцосны зургийг авч, хүмүүст тараасан этгээдүүдэд холбогдох шүүх хурал орон нутгийн цагаар лхагва гараг /2022.08.10/-т Лос Анжелесийн шүүхэд эхэлжээ.

Энэ үеэр Ванесса Брайнт хайртай хүмүүсийнх нь амьсгал хураасан үеийн зургийг зүй бусаар авч, бусдад тараасан гэх хүмүүсийн тухай ярьж байхдаа нулимс дуслуулж байсан байна. Харин  түүний өмгөөлөгч Коби, Жианна хоёрын зургийг задруулсан хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Тэрбээр хэлэхдээ "Эдгээр зургууд нь шерифийн орлогч нар болон гал сөнөөгчид NBA-гийн одыг нас барснаас хойш хоёр хоногийн дараа  Кобигийн "толгойг нь тасалсан" бие хэсгийн зургийг авч хүмүүст харуулж байсан. Ванесса уг зургуудаас болж "сэтгэл санааны хүнд дарамт" амссан учир холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хүсч байна" гэжээ.