ФОТО: Крым дахь Оросын агаарын баазад дэлбэрэлт болсон гэдгийг сансраас авсан зургууд нотолжээ

ФОТО: Крым дахь Оросын агаарын баазад дэлбэрэлт болсон гэдгийг сансраас авсан зургууд нотолжээ

Хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад, энэ долоо хоногт Крым дахь Оросын агаарын баазад дэлбэрэлт болсны улмаас байлдааны онгоцуудад их хэмжээний хохирол учирч, багадаа байлдааны найман онгоц устгагджээ. 

Тодруулбал, 2014 онд Оросын мэдэлд орсон Крымын баруун хэсэгт орших “Саки” хэмээх цэргийн баазад өнгөрсөн мягмар гараг /2022.08.09/-т хэд хэдэн дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдсан гэж байгаа юм.

Харин тус дэлбэрэрлтийн хариуцлагыг Украины тал хүлээхгүй гэж мэдэгдсэн.  Гэтэл шинэ нотлох баримтуудаас харахад энэ нь зорилтот халдлага байж болзошгүй байгаа ажээ. 

АНУ-д төвтэй “Planet Labs”-ын сансраас авсан зургуудад, их хэмжээний галын улмаас асар том хэсгүүд галд шатсан байна. Мөн  цэргийн баазын зурвасууд бүтэн байгаа мэт боловч олон тооны нисэх онгоц эвдэрч, сүйдсэн бололтой, дэлбэрэлтээс үүдэлтэй хэд хэдэн тогоонууд харагдаж байгаа ажээ. Ингээд “Planet Labs”-ийн өмнөх зургуудтай баазын одоогийн зургийг харьцуулахад дэлбэрэлт болсон анхны бие даасан баталгаа болж байгаа аж. Учир нь өнөөг хүртэл дэлбэрэлтийн нөлөөллийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа юм. 

Эх сурвалж: BBC

Саки агаарын бааз 8-р сарын 9-нд дэлбэрэлт болохоос өмнө

Саки агаарын бааз 8-р сарын 10 буюу дэлбэрэлтийн дараа хэд хэдэн байлдааны онгоц сүйрсэн байгаа нь харагдах аж