БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун коронавирусийн халдвар аваад эдгэрсэн талаар түүний дүү Ким Ёо Жон мэдэгдсэн байдаг.
Тэрээр “Хэдийгээр тэрбээр хүнд өвдөж, өндөр халуурч байсан ч халдвартай тэмцэх энэ дайнд анхаарал халамж тавих ёстой ард түмнийхээ талаар ямагт бодож нэг минут ч хэвтэхийг өөртөө зөвшөөрөөгүй” гэж хэлэхэд хүмүүс уйлалдаж байжээ. Мөн тэрээр цар тахлын дэгдэлтэд Өмнөд Солонгос /БНСУ/-ыг буруутгаж, “бид вирусийг төдийгүй Өмнөд Солонгосын эрх баригчдыг ч устгах болно” гэж мэдэгдсэн байна. Харин энэ үеэр хүмүүс алга ташиж байгааг БНАСАУ-ын төв телевизээр харуулжээ.
BREAKING: North Korean TV airs video and audio of the leader’s sister Kim Yo Jong giving a speech for the first time. The audience is shown crying as she says Kim Jong Un had a fever during the COVID-19 outbreak and as she threatens South Korean authorities with "extermination" pic.twitter.com/BKuqv7GIiu
— NK NEWS (@nknewsorg) August 11, 2022