Халдлагад өртсөн зохиолч С.Рушди дахин ярих боломжтой болсон ч, биеийн байдал нь хүнд байна гэжээ

Халдлагад өртсөн зохиолч С.Рушди дахин ярих боломжтой болсон ч, биеийн байдал нь хүнд байна гэжээ

Зохиолч Салман Рушди амьсгалын аппаратыг салсан бөгөөд хутгалуулснаас нэг өдрийн дараа дахин ярих боломжтой болсон талаар BBC агентлаг мэдээлжээ.

Өдгөө 75 настай ноён С.Рушди Нью-Йорк мужид нэгэн арга хэмжээний үеэр үг хэлж байхдаа халдлагад өртөж, биеийн байдал нь маш хүнд байгаа юм. Халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй этгээд хэргээ хүлээгээгүй бөгөөд батлан ​​даалтад гаргахгүйгээр цагдан хорьсон байна.

Тус хэргийн сэжиглэн 24 настай Хади Матарыг тайзан дээр гүйн гарч Рушдигийн нүүр, хүзүү, гэдсэнд нь дор хаяж 10 удаа хутгалсан хэрэгт буруутгаж байгаа юм. Халдлагын дараа өмгөөлөгя Э.Уайли хэлэхдээ, "Рушдигийн нэг гарны мэдрэл нь тасарч, элэг нь гэмтсэн бөгөөд нүдээ алдах магадлалтай" гэжээ.

Эх сурвалж: BBC