В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд баяр хүргэж, сайн хөрш байна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ

В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд баяр хүргэж, сайн хөрш байна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Солонгосыг чөлөөлсний 77 жилийн ойг тохиолдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд баярын цахилгаан илгээжээ.

Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр "Путин хоёр улсын хооронд эртнээс найрамдал, хамтын ажиллагааны уламжлалт сайн харилцаа байсныг онцлоод ОХУ, БНАСАУ сайн хөршийн харилцаагаа улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Ким Жон Унд эрүүл энх сайн сайхныг, солонгос ард түмэнд хөгжил дэвшил хүсэн ерөөжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун долдугаар сарын 28-нд АНУ-тай байлдахад бэлэн гэдгээ мэдэгдэж, Өмнөд Солонгосын арми халдан довтолбол устгах болно гэж зарласан юм.

Түүнчлэн Хойд Солонгос Украинаас тусгаарласан Луганск, Донецкийн БНУ-дыг хүлээн зөвшөөрсөн цөөхөн хэдэн орны нэг болоод байгаа. Тус улсуудын дайны дараах бүтээн байгуулалтад солонгос ажилчдаа илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Bloomberg