Солонгост ширүүн борооны улмаас амиа алдсан хүний тоо 14 болж, алга болсон иргэн хоёроор нэмэгдлээ

Солонгост ширүүн борооны улмаас амиа алдсан хүний тоо 14 болж, алга болсон иргэн хоёроор нэмэгдлээ

Өмнөд солонгост энэ сарын 8-ны өдөр орсон ширүүн борооны улмаас амиа алдсан хүний тоо 14-т, сураггүй болсон хүний тоо зургаад хүрч нэмэгдсэн талаар холбогдох албаны төлөөлөгчид ням гараг/2022.08.14/-т мэдээлэв.

Тус улсын гамшиг, аюулгүй байдлын төв штабаас 14-ний өдөр мэдээлснээр, Амиа алдсан хүмүүсийн найм нь Сөүл хотод, дөрөв нь Гёнги мужид, хоёр нь Ганвон мужид нас барсан Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр улсын төвийн нутаг, тэр дундаа Өмнөд Чунчон мужид хүчтэй аадар бороо орж, ням гаргийн өглөө ачааны машин нь урссаны улмаас хоёр хүн сураггүй болсон.Мөн орон даяар 7480 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ