Оросын хөлсний цэргүүдийн байрлалыг сэтгүүлчийн зургийн тусламжтай олж, устгалаа гэж мэдэгджээ

Оросын хөлсний цэргүүдийн байрлалыг сэтгүүлчийн зургийн тусламжтай олж, устгалаа гэж мэдэгджээ

Дайны гэмт хэрэгт холбогдсон Оросын хөлсний цэргүүдийн “Вагнер” гэх бүлэглэл Украины зүүн хэсгийн Луганск дахь нууц штабт үйл ажиллагаа явуулдаг гэж таамаглаж байсан.

Тэгвэл Оросын талыг дэмжигч сэтгүүлчийн Telegram сувагтаа нийтэлсэн зураг нь Украины хүчнийхэн “Вагнер” бүлэглэлийн байрлалыг олж, устгахад шаардлагатай сэжүүр болсон байж магадгүй байгаа аж.  

Учир нь “Вагнер” бүлэглэлийн төвд өчигдөр /2022.08.15/ өндөр нарийвчлалтай пуужингийн цохилт өгч, амжилттай устгалаа. Тус байрлалыг Оросын сэтгүүлчийн тусламжтай олж тогтоосон юм” гэж Луганск мужийн захирагч Сергей Гайдайн Telegram сувагтаа мэдээлжээ.

Тодруулбал, Оросын сэтгүүлч С.Среда Telegram сувагтаа энэ сарын 08 /2022.08.08/-ны өдөр Вагнерын удирдлагын төвд зочилсон тухай мэдээлж авхуулсан гэрэл зургаа нийтэлсэн юм. 

Эх сурвалж: BBC

Оросын сэтгүүлч С.Среда Telegram сувагтаа нийтэлсэн зураг