Жүжигчин Б.Энхтүвшинг ХАР ТАМХИ хэрэглэж байхад нь баривчилжээ

Жүжигчин Б.Энхтүвшинг ХАР ТАМХИ хэрэглэж байхад нь баривчилжээ

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө баривчилжээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 21-ний оройн 20:00 цагийн орчимд Б.Энхтүвшин нарыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь үйлдэлдээр нь баримтжуулан баривчилсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүнийг нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд түүний биеэс метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авчээ. Яг одоо түүнийг Хар тамхитай тэмцэх газарт саатуулан шалгаж байгаа ба биологийн тестээр хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.