"Би "Манчестер Юнайтед"-ыг худалдан авч байгаа, талархах хэрэггүй" гэж Илон Маск мэдэгджээ

"Би "Манчестер Юнайтед"-ыг худалдан авч байгаа, талархах хэрэггүй" гэж Илон Маск мэдэгджээ

Америкийн бизнесмен, тэрбумтан, Тесла компанийн ерөнхий захирал Илон Маск Английн "Манчестер Юнайтед" хөлбөмбөгийн клубийг худалдан авч байгаагаа зарлалаа.  Тэрбээр энэ талаараа твиттер хуудсандаа "Би "Манчестер Юнайтед"-ыг худалдан авч байгаа, талархах хэрэггүй" гэжээ. 

"Манчестер Юнайтед" нь Английн мэргэжлийн хөлбөмбөгийн клуб юм. Анх 1878 онд "Ньютон Хит" нэртэйгээр байгуулагдаж, 1902 онд "Манчестер Юнайтед" болж нэрээ өөрчилсөн. Энэ клуб дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн клубүүдийн нэг бөгөөд одоо энэ клубийн ерөнхий захирал нь Британийн иргэн Ричард Арнольд юм.

Эх сурвалж: The sporting news