Жо Байден: Дэлхийн дулаарлыг бууруулж,  баячуудын татварыг нэмэгдүүлэх зорилготой хуулийн төсөлд гарын үсэг зурлаа

Жо Байден: Дэлхийн дулаарлыг бууруулж, баячуудын татварыг нэмэгдүүлэх зорилготой хуулийн төсөлд гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 700 тэрбум долларын хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн зардалтай тэмцэхийн зэрэгцээ голчлон баячуудын татварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Дээрх хуулийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ирээдүйн дэлхийн дулаарлыг "маш их биш, гэхдээ өчүүхэн ч биш"-ээр бууруулна гэж Climate Action Tracker-ийн эрдэмтэд үзэж байгаа юм.

Түүнчлэн төсөл хэрэгжиж эхэлснээр 2030 он гэхэд АНУ-ын ялгаруулалтыг 44 хүртэл хувиар бууруулна гэж Rhodium группын хийсэн дүн шинжилгээгээр тогтоосон байна.

Ноён Байдены мөрийн хөтөлбөрт багтсан уг хуулийн төсөл нь дараах сонгуулийн үеэр түүнд дэмжлэг үзүүлж магадгүй талаар хэвлэлүүд онцоллоо. Арваннэгдүгээр сард саналаа өгөх сонгогчид ноён Байдены Ардчилсан намынхан Конгрессын хяналтыг дахин хоёр жилээр хадгалах эсэхийг шийдэх аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө