West End хамтлагийн поп од Д.Данеш АНУ дахь байрнаасаа нас барсан байдалтай олджээ

West End хамтлагийн поп од Д.Данеш АНУ дахь байрнаасаа нас барсан байдалтай олджээ

Хорин жилийн өмнө ITV-ийн "Popstars", "Pop Idol" шоунуудаар алдаршиж байсан дуучин, жүжигчин Дариус Кэмпбелл Данеш 41 насандаа таалал төгсжээ.

Орон нутгийн цагдаагийн хэлтэсийн мэдээлснээр “Ямар нэгэн санаатай болон сэжигтэй нөхцөл байдал илрээгүй. Одоогоор түүний гэнэтийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд эмнэлгийн үзлэг үргэлжилж байна” гэсэн байна.

Түүнийг ар гэрийнхэн нь АНУ дахь байрнаасаа олсон бөгөөд гүнээ харамсаж байгаагаа илэрхийллээ.

Шотланд залуу 2002 онд " Pop Idol " шоу нэвтрүүлэгт Вилл Янг, Гарет Гэйтс нарын дараа гуравдугаарт орж байв. Мөн оны сүүлээр тэрээр "Coourblind" хамтлагаараа Их Британид тэргүүн байранд орсон бол "Dive In" цомог нь шилдэг аравт багтсаж байсан. Улмаар чартд амжилт гаргасныхаа дараа Чикаго, Оливьегийн нэрэмжит шагналт "Guys and Dolls" зэрэг мюзиклүүдэд тоглож, West End-ийн од болон гялалзсан билээ.

Эх сурвалж: BBC