НҮБ-ын тэргүүн А.Гутерриш, В.Зеленский, Эрдоган нар Украинд уулзалт хийж байна

НҮБ-ын тэргүүн А.Гутерриш, В.Зеленский, Эрдоган нар Украинд уулзалт хийж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнөөдөр /2022.08.18/ Украины баруун хэсгийн Львов хотод тус улсын ерөнхийлөгч В.Зеленский, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай хэлэлцээ хийж байна.

Энэ талаар НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррикийн хэлэхдээ, “тэд энэ мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэх шаардлагатай талаар ярилцах болно” гэжээ.

Уулзалтын дараагаар А.Гутерриш баасан гарагт Турк руу явахаасаа өмнө үр тариа экспортлох хэлэлцээрт ашиглагдаж буй гурван боомтын нэг болох Украины Одесса боомт хотод зочлох юм.

Ташрамд дурдахад, ОХУ-ын довтолгоо эхэлснээс хойших хамгийн хүчтэй кибер халдлага нь “Энергоатом” компанийн вэб сайтын эсрэг болсон гэж Telegram сувагтаа мэдэгджээ. Мөн өнгөрөгч мягмар гараг /2022.08.16/-т ОХУ Кремлийн хяналтад байдаг Крымын хойгийн цэргийн байгууламжид дэлбэрэлт болсны улмаас эрчим хүчний дэд бүтцэд гэмтэл учруулсан нь “хорлон сүйтгэх ажиллагаа”-ны үр дүн гэж мэдэгдлээ.

Г.Мичидмаа