Хүүхэд мөргөж амь насыг нь хохироожээ

Хүүхэд мөргөж амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөнч долоо хоногт зам тээврийн ослын  960 дуудлага иржээв Зам тээврийн ослын улмаас 34 хүн гэмтэж. Орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. Үүнээс гураан хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж. Нэг хүүхэд нас баржээ.

Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 17 ны өдрийн 12:20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд асфальтон зам дээр Mitsubishi Pajero маркын автомашины жолооч явган зорчигч есөн настай, эмэгтэй хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Иймд явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирж буй тээврийн хэрэгслийн жолооч хурдаа хасаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө