Реппер A$AP Rocky өөрийгөө гэм буруугүй гэв

Реппер A$AP Rocky өөрийгөө гэм буруугүй гэв

Дуучин Рианнагийн нөхөр, реппер A$AP Rocky (Раким Ателастон Майерс) өчигдөр Лос Анжелес хотод /2022.08.17/ болсон шүүх хурлаар өөрийгөө гэм буруугүй гэдгээ мэдэгдлээ.

Реппер өнгөрөгч оны арваннэгдүгээр сард галт зэвсэг ашиглан, танхайрсан хэрэгт холбогдоод байсан юм. Тэрбээр хуучны найзтайгаа муудалцаж түүн рүү хоёр удаа буудаж гэмтээсэн билээ. Лос Анжелес хотын Дээд шүүхийн шүүгч Б.Уилсон реппер A$AP Rocky-ыг найзаасаа хол байх сануулга өгч, ирэх арваннэгдүгээр сард шүүхээр дахин хэлэлцэхээр болсон аж.

Эх сурвалж: Los Angeles times

Г.Мичидмаа




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө