Израилийн археологичид 2300 жилийн настай тоглох, мэргэлэх зорилгоор ашиглаж байсан амьтаны 530 ширхэг шагай олжээ

Израилийн археологичид 2300 жилийн настай тоглох, мэргэлэх зорилгоор ашиглаж байсан амьтаны 530 ширхэг шагай олжээ

Израилийн археологичид 2300 жилийн өмнө тоглоом тоглох, мэргэ төлөг хийх зорилгоор ашиглаж байсан 530 ширхэг шагай буюу ясны шооны цуглуулга илрүүлсэн гэж Израилийн Эртний олдворын газар (IAA) мягмар гараг /2022.08.16/-т мэдэгджээ.

"Астрагали" гэж нэрлэгддэг зангилаа ясыг Грекийн үеийн Мареша хот оршдог өмнөд Иудейн бэлчир дэх газар доорхи асар том агуйн цогцолбороос олсон гэж ОУХМ албан ёсоор мэдэгдэл хийжээ. Израилийн хэд хэдэн тэргүүлэх их сургуулийн археологичид ямаа, хонь, үхрийн ясыг гол төлөв эмэгтэйчүүд, хүүхдүүд тоглоом тоглох, мэргэ төлөг хийхэд ашигладаг болохыг тогтоосон байна.

Эдгээр олдсон олон арван ясан шоо нь Грек бичээстэй байсан бөгөөд эдгээрийн дотор Афродит, Эрос, Гермес, Хера, Ник зэрэг эртний хүмүүсийн хүсэл тэмүүлэлтэй холбоотой бурхад, дарь эхийн нэрс байжээ. Бусад яснууд дээр "дээрэмчин", "зогсоох", "та шатсан" гэх мэт тоглоомын заавар, янз бүрийн тоглоомын дүрүүдийг сийлсэн байжээ. 

"Уг цуглуулга нь зовлон зүдгүүр, тодорхойгүй байдлын үед хүмүүс гадны хүчин зүйл, ид шид, үл мэдэгдэх ертөнцөөс тусламж эрэлхийлж байсныг харуулж байна" гэж ОУА-ны амьтны хүрээлэнгийн археологич Ли Перри-Гал онцолжээ.

Эх сурвалж: Xinhua