ОХУ-д болох “Восток-2022” цэргийн сургуулилтад Монгол, БНХАУ, Беларусь зэрэг улсууд оролцоно гэв

ОХУ-д болох “Восток-2022” цэргийн сургуулилтад Монгол, БНХАУ, Беларусь зэрэг улсууд оролцоно гэв

Энэ наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 05-ны хооронд /2022.08.30-09.05/ ОХУ-д болох “Восток-2022” стратегийн команд штабын сургуулилтад БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийнхан болоод Монгол, Беларусь зэрэг улсууд оролцохоор болжээ.

Энэ талаар БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас тус цэргийн сургуулилт нь өнөөгийн ОУ-ын болон бүс нутгийн нөхцөл байдалтай огт холбоогүй гэж мэдэгдсэн байна. Тус сургуулилтад мөн Энэтхэг, Тажикстан зэрэг улсууд оролцох бөгөөд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовын удирдлага дор Зүүн цэргийн тойргийн 13 сургалтын талбайд болох аж. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас сургуулилалтын үеэр зүүн бүсийн цэргийн аюулгүй байдлыг хангахад цэргийн бүлэглэл (хүч) ашиглах асуудлыг шийдвэрлэх талаар мөн мэдээлжээ.

Эх сурвалж: TASS