ЦЕГ: Угаарын хийд хордож найман хүн амь насаа алдаад байна

ЦЕГ: Угаарын хийд хордож найман хүн амь насаа алдаад байна

Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 41 иргэн эмчилгээ хийлгэж байна.  Угаарын хийнд найман хүн хордож нас барсан. Нийт 538 хүн хордсон гэх дуудлага мэдээлэл өгснөөс 220 нь хүүхэд байгаа аж.

Угаарын хийнд урьдчилан сэргийлэх, аж ахуй нэгж хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалав. Мөн “түүхий нүүрс нэвтрүүлэхгүй,  хяналтын цэгүүд ажиллаж буй юм байна. Гэвч түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил илэрчээ. Түүхий нүүрсний асуудалд хяналт шалгалт хийж байна. 70128012, 77775000 шуурхай утсанд мэдээлэл өгөхийг хүсч байна” гэсэн юм.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө