“Талын охид” хамтлаг дэлхийн аваргын алтан медалийг гурав дахь удаагаа хүртлээ

“Талын охид” хамтлаг дэлхийн аваргын алтан медалийг гурав дахь удаагаа хүртлээ

“Жи Юү” бүжгийн клубийн “Талын охид” хамтлаг олон улсын бүжгийн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.

Тодруулбал, Италийн Неаполь хотод энэ сарын 28-нд зохион байгуулсан Соло дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн бүжгийн найруулга төрөлд “Талын охид” хамтлаг нийт оноогоороо тэргүүлж, аваргын цомын эзэн болсон байна. Ингэснээр тус хамтлаг 2026 онд дэлхийн аваргын цолыг гурав дахь удаагаа хүртэж байгаа нь энэ юм.

Тэд энэ онд Дэлхийн цомын хамтлагийн бүжгийн тэмцээн, WDC AL дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Соло дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн бүжгийн найруулга төрөлд тус тус түрүүлж, гурван томоохон тэмцээний аварга болжээ.




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө