"Бумбатын рашаан”-ын хууль бус газрын зөвшөөрлүүдийг цуцалж, дахин зөвшөөрөл олгохгүй байх чиглэлийг У.Хүрэлсүх өгчээ

"Бумбатын рашаан”-ын хууль бус газрын зөвшөөрлүүдийг цуцалж, дахин зөвшөөрөл олгохгүй байх чиглэлийг У.Хүрэлсүх өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу СХД-ийн баруун салааны эцэст байрлах “Бумбатын рашаан”-ийг хамгаалах ажлыг эхлүүллээ.

Тэрбээр өнөөдөр /2022.08.20/ Нийслэл, дүүргийн холбогдох албаны хүмүүстэй “Бумбатын рашаан”-д очиж газар дээр нь дараах ажиллаж шийдвэрүүдийг гаргав.

  • Бумбатын рашааны хилийн зааг дотор хууль бусаар олгогдсон газрын зөвшөөрлүүдийг цуцлах
  • Бумбатын рашааны хилийн зааг дотор дахиж газрын зөвшөөрөл олгохгүй байх

Мөн ирэх долоо хоногт Төрийн байгууллагуудын албаны хүмүүсээс бүрдсэн хурал хийж Бумбатын рашааны хилийн зааг доторх орчныг "Дахин төлөвлөлт" хийж, энэ оны есдүгээр сард болох нийслэлийн ИТХ-аар “Бумбатын рашаан” -ийг “ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БҮС” болгож онцгой хамгаалалтад авахаар боллоо. Бумбатын рашаан нь дотор эрхтэн, ходоодны өвчинд сайн учир мянга, мянган иргэд эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж.