Р.Т.Эрдоган, В.Зеленский, А.Гутерриш нарын уулзалтын үеэр Запорожжиа атомын цахилгаан станцыг цэрэггүй болгох талаар ярьжээ

Р.Т.Эрдоган, В.Зеленский, А.Гутерриш нарын уулзалтын үеэр Запорожжиа атомын цахилгаан станцыг цэрэггүй болгох талаар ярьжээ

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган пүрэв гарагт Львов хотноо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш нартай хэлэлцээ хийсний дараагаар Оросын цэргүүдийн эзлэн түрэмгийлсэн Запорожжиа атомын цахилгаан станцад дахин нэг Чернобылийн гамшиг дэгдэх аюулын талаар анхаарууллаа.

Эрдоган атомын цахилгаан станцад гамшиг дэгдэх аюултайг сануулсан учир НҮБ-ын тэргүүн уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд хандан үйлдвэрээс бүх цэргийн техник, боловсон хүчнээ гаргахыг уриалав. Тэрбээр "Энэ байгууламжийг аливаа цэргийн ажиллагааны нэг хэсэг болгон ашиглах ёсгүй. Үүний оронд Запорожжиа хотын дэд бүтцийг сэргээж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд яаралтай тохиролцох хэрэгтэй" гэв.

Түүнчлэн Украин, Оросын дайныг зогсоох боломжит арга замуудын талаар ярилцсанаа мэдэгдлээ. Мөн Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Украин, Оросын хооронд олзлогдогсдыг солилцох талаар ярилцсан бөгөөд удахгүй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд энэ асуудлыг тавьж уулзахаа илэрхийлсэн байна.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Запорожжиа атомын цахилгаан станцыг цэрэггүй болгохыг уриалж, байгууламжийн дотор болон эргэн тойрон дахь нөхцөл байдалд ихэд санаа зовж буйгаа мэдэгдэв.

Г.МИЧИДМАА