АНУ-ын Тайваньтай хийж буй худалдааны хэлэлцээриийг БНХАУ эсэргүүцэж, энэ алхам нь дайнд хүргэнэ гэдгийг анхаарууллаа

АНУ-ын Тайваньтай хийж буй худалдааны хэлэлцээриийг БНХАУ эсэргүүцэж, энэ алхам нь дайнд хүргэнэ гэдгийг анхаарууллаа

АНУ-ын засгийн газар Тайваньтай худалдааны хэлэлцээ хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл Хятад улс "тусгаар тогтнолоо хамгаалах" арга хэмжээ авна гэдгээ пүрэв гараг /2022.08.19/-т анхаарууллаа.

Эргэн сануулахад, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань Хятадын хооронд зөрчилдөөн ширүүссэн үеэр айлчилсан бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд тус мужид айлчилсан Америкийн хамгийн өндөр албан тушаалтан болсон юм. Нэнси Пелоси айлчилсанд Бээжин ихэд дургүйцсэн тул Тайваньд сануулга өгөх зорилгоор далай руу пуужин харвасан билээ.

Мөн Тайваний дефакто тусгаар тогтнолоо байнгын болгох оролдлогыг дэмжихгүй байхыг АНУ-д анхааруулсан бөгөөд энэ алхам нь дайнд хүргэнэ гэж Бээжин үзэж байна. Түүнчлэн “Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна" гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шу Жуэтин мэдэгдээд "Хятадын үндсэн ашиг сонирхлыг бүрэн хүндэтгэхийг" Вашингтонд уриаллаа.

Г.Мичидмаа




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө