ВИДЕО: Оросын хэт үндсэрхэг үзэлтэн А.Дугины охин автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөгт өртөж амиа алджээ

ВИДЕО: Оросын хэт үндсэрхэг үзэлтэн А.Дугины охин автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөгт өртөж амиа алджээ

“Украиныг ОХУ-д нэгтгэх ёстой” хэмээн үздэг Оросын хэт үндсэрхэг үзэлтэн Александр Дугины охин Дарья Дугина өчигдөр /2022.08.20/ орой тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй автомашин жолоодож яваад амиа алдсан гэж ОХУ-ын мөрдөн байцаагчид өнөөдөр /2022.08.21/ мэдэгдлээ.  

Энэ талаар Москвагийн мөрдөгчид, “Алдарт үзэл сурталч Александр Дугины охин Дарья Дугинагийн зорчиж явсан Toyota Land Cruiser автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрсэний улмаас амиа алдсан” гэж мэдээлжээ.

Мөн энэ хэргийн талаар ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлэхдээ, “Дугинагийн зорчиж явсан автомашин нь түүний аавынх байсан бөгөөд халдлага Александр Дугиныг онилж байсан байж магадгүй” хэмээн мэдэгджээ. Учир нь аав охин хоёр өчигдөр Москвагийн гадна болсон наадамд оролцож байсан бөгөөд Дугин аавтайгаа автомашинаа сольж унасан гэж Оросын засгийн газрын "Российская газета" сонин нийтэлжээ.

Эх сурвалж: Reuters.com