Крым дахь Оросын Хар тэнгисийн флот руу нисгэгчгүй онгоцоор дайрчээ

Крым дахь Оросын Хар тэнгисийн флот руу нисгэгчгүй онгоцоор дайрчээ

Өнгөрөгч бямба гараг /2022.08.20/-т Севастополь хотод Оросын Хар тэнгисийн флотыг онилсон Украины нисгэгчгүй онгоцыг устгасан гэж Оросоос томилогдсон бүс нутгийн удирдагч өчигдөр мэдэгджээ. 

Тодруулбал, бямба гаргийн өглөө Оросын Хар тэнгисийн флот байрладаг Севастополь хотын бүсээс утаа гарч байгааг харуулсан дүрс бичлэг олон нийтэд ил болсон байна. 

Энэ талаар ОХУ-ын томилсон захирагч Михаил Развожаев ярихдаа, “флотын агаарын довтолгооноос хамгаалах системийг идэвхжүүлж, Украины нисгэгчгүй онгоцыг устгасан. Төв байрны дээвэр дээр унасан. Онцгой хохирол гараагүй, хэн ч гэмтээгүй” гэжээ. Сонирхуулахад, сүүлийн өдрүүдэд Крымд хэд хэдэн нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэгдсэний нэг нь пүрэв гарагт Севастополь хотын ойролцоох агаарын бааз руу, баасан гарагт боомт руу халдлага үйлдсэн явдал юм. Энэ сарын эхээр Крымын баруун эрэгт орших Саки дахь Оросын цэргийн баазад довтолж есөн тийрэлтэт онгоц устгагдсан юм.

Эх сурвалж: BBC