Оросын мэдэлд байгаа Украины атомын станц руу НҮБ-ын мөрдөн байцаагчдыг илгээнэ гэжээ

Оросын мэдэлд байгаа Украины атомын станц руу НҮБ-ын мөрдөн байцаагчдыг илгээнэ гэжээ

Украины Запорожжийн атомын станцын ойролцоо байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд Оросын дайралтын улмаас дөрвөн энгийн иргэн шархадсан гэж мэдэгджээ.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Францын Ерөнхийлөгч Э.Макрон нарын уулзалтын дараа Кремль мэдээлэл хийж, “В.Путин НҮБ-ын мөрдөн байцаагчдад Запорожжиа цөмийн объект руу нэвтрэхэд шаардлагатай тусламж үзүүлэхээр тохиролцсон. Учир нь газар дээр нь нөхцөл байдалд ямар байгааг мэдэхийн тулд мэргэжилтнүүдийг үйлдвэрт илгээх нь чухал болохыг В.Путин, Э.Макрон нар ярилцсан” гэж Кремль мэдэгдсэн байна.

Иймд НҮБ-ын Цөмийн асуудал эрхэлсэн байгууллагын ерөнхий захирал, “В.Путины мэдэгдлийг сайшаан хүлээн авч, АЦС-д ажиллах багийг өөрөө удирдах хүсэлтэй байгаа”-гаа мэдэгджээ. Сонирхуулахад, өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн Запорожжийн атомын станц Оросын цэргийн мэдэлд орсон ба Украины техникчид Оросын удирдлага дор ажиллуулсаар байгаа юм. 

Эх сурвалж: BBC