15 настай охин “цаазаар авах ял” хүсэж гэмгүй хоёр хүн хутгалсан хэрэг гарчээ

15 настай охин “цаазаар авах ял” хүсэж гэмгүй хоёр хүн хутгалсан хэрэг гарчээ

Энэ наймдугаар сарын 20-ны өдөр /2022.08.20/ Японы Токио хотын Шибуяа тойргийн гудамжинд 15 настай дунд сургуулийн охин хоёр хүн хутгалж хүнд бэртээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдрийн 19:30 цагийн орчимд гудамжинд алхаж байсан ээж охин хоёрын нуруу, гэдэс, гар руу 15 настай охин хутгалж бэртээсэн талаар Японы хэвлэл мэдээлжээ. Одоогоор сэжигтнээр татагдаад буй охины хувьд цаазаар авах ял хүсэж тус хэргийг үйлдсэн гэж мэдүүлээд байгаа аж. Мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулан тус улсын Нийслэлийн цагдаагийн газраас, “Хэрэгтний хувьд цаазын ял авахыг хүссэний улмаас санаандгүй тааралдсан ээж охин хоёрыг хутгалсан гэх үндэслэлээр нарийвчлан шалгаж байна. Биедээ гурван хутгатай явж байсан. Тэрбээр Сайтама мужийн Тода хотод амьдардаг 15 настай, дунд сургуулийн гуравдугаар курсийн охин болох нь тогтоогдсон байна” гэжээ.

Эх сурвалж: NHK