ВИДЕО: Оросын үндсэрхэг үзэлтэн А.Дугинын охины автомашинд Украины тусгай албаны эмэгтэй тэсрэх бөмбөг суурилуулсан гэжээ

ВИДЕО: Оросын үндсэрхэг үзэлтэн А.Дугинын охины автомашинд Украины тусгай албаны эмэгтэй тэсрэх бөмбөг суурилуулсан гэжээ

“Украиныг ОХУ-д нэгтгэх ёстой” хэмээн үздэг Оросын хэт үндсэрхэг үзэлтэн Александр Дугины охин Дарья Дугина бямба гараг /2022.08.20/-ийн орой тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй автомашин жолоодож яваад амиа алдсан гэж ОХУ-ын мөрдөн байцаагчид мэдэгдсэн.

Александр Дугины охин Дарья Дугина

Тодруулбал, энэ талаар Москвагийн мөрдөгчид, “Алдарт үзэл сурталч Александр Дугины охин Дарья Дугинагийн зорчиж явсан Toyota Land Cruiser автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрсэний улмаас амиа алдсан” гэж мэдээлсэн юм. Мөн энэ хэргийн талаар ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлэхдээ, “Дугинагийн зорчиж явсан автомашин нь түүний аавынх байсан бөгөөд энэ халдлага Александр Дугиныг онилж байсан байж магадгүй” хэмээсэн юм.

Учир нь аав охин хоёр тэр өдөр Москвагийн гадна болсон наадамд оролцож байсан бөгөөд Дугин аавтайгаа автомашинаа сольж унасан гэж Оросын засгийн газрын "Российская газета" сонин нийтэлсэн юм. 

Наталья Павивна

Тэгвэл Оросын тал Дарья Дугинагийн аллагыг эмэгтэй хүн үйлдсэн ба одоо тэрээр Эстони дахь НАТО-гийн нууц баазад нуугдаж байгаа талаар мэдээлжээ. Тодруулбал, Украины иргэн, тус улсын тусгай албаны ажилтан Наталья Вовк Оросын үзэл сурталч Александр Дугиныг хөнөөх зорилготой халдлага үйлдсэн хэмээн Оросын Холбооны аюулгүй байдлын алба буруутгажээ.

Учир нь Наталья Вовк нь 12 настай охин Софиягийн хамт 7 дугаар сарын 23-нд Орост ирсэн бөгөөд Дугинагийн амьдардаг байранд байр хөлсөлсөн гэж мэдэгджээ.

Мөн Наталья Вовк тус улсад Бүгд Найрамдах Донецк Ард Улсын дугаартай автомашинаар зорчиж, Казахстаны дугаартай Москвагаар дамжин өнгөрч, Украины дугаарыг ашиглан ОХУ-аас гарсан гэж ОХУ-ын Аюулгүй байдлын албанаас мэдээлжээ. 

Харин хэргийн газарт юу болсон, тэсрэх бөмбөгийг хэрхэн тавьсан, яагаад гол цэгүүдэд хамгаалалтын камерыг унтраасан талаар Оросын албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тэгвэл Киевийн албаныхан Дарья Дургинагийн аллагатай ямар ч холбоогүй хэмээн мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: thegaltimes.com