ШУУРХАЙ: Улаан-Үдэд түрийвч олоод цагдаад мэдэгдээгүй Монголын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

ШУУРХАЙ: Улаан-Үдэд түрийвч олоод цагдаад мэдэгдээгүй Монголын иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

Энэ наймдугаар сарын 13-ны өдөр /2022.08.13/ ОХУ-ын Улаан-Үд хотын цагдаагийн газар Монгол улсын иргэншилтэй 45 настай эрэгтэйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр татсан талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Түүнд дурдсанаар, Улаан-Үд хотын төвд байх нэгэн худалдааны төвөөр үйлчлүүлж явж байсан иргэн түрийвчээ алдсан тухай дуудлага мэдээллийг наймдугаар сарын 13-ны өдөр холбогдох цагдаагийн газар мэдэгджээ. Түрийвчинд 53 мянган рубль буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 2 сая гаруй төгрөг, бичиг баримт, банкны карт зэрэг байсан байна.

Иймд цагдаагийн байгууллагаас хяналтын камерыг шүүж үзэхэд Монгол эр авсан нь тогтоогдож, ойролцоох зочид буудалд аяллаар ирээд байсан 45 настай Монгол эрэгтэйг саатуулсан байна. Тэрбээр гэм буруугаа хүлээж, түрийвчийг мөнгөтэй нь бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн бөгөөд өмнө нь эрүүгийн хэрэгт татагдаж байгаагүй нь тогтоогдсон гэжээ.