Финландын залуу ерөнхий сайдын мансууруулах бодисын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Финландын залуу ерөнхий сайдын мансууруулах бодисын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Финландын хамгийн залуу Ерөнхий сайд 36 настай Санна Марин өнгөрсөн долоо хоногт үдэшлэг дээр бүжиглэж буй дүрс бичлэг цацагдаж, түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан юм.

Иймд тэрбээр тус эргэлзээг арилгахаар баасан гарагт шээсний шинжилгээгээр кокаин, амфетамин зэрэг хэд хэдэн төрлийн мансууруулах бодисын ул мөрийг шинжлүүлсэн бөгөөд өчигдөр хариу нь гарчээ. Хариунд түүнийг ямар нэгэн мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогджээ.