ОХУ-аас Монгол руу эртний загалмай хилээр гаргахыг завдсан иргэнийг саатуулж, торгожээ

ОХУ-аас Монгол руу эртний загалмай хилээр гаргахыг завдсан иргэнийг саатуулж, торгожээ

ОХУ-ын Улаан-Үдийн нисэх онгоцны буудлын Буриадын гаалийн ажилтнууд эртний загалмай хууль бусаар Монгол руу гаргахыг завдсан иргэнийг саатуулжээ.

Тодруулбал, тус загалмай нь Монгол руу нисэж явсан гадаад иргэний гар тээшинд байсан ба "ногоон коридор" дахь гаалийн хяналтын бүсэд нэвтэрч, улмаар экспортлохыг хориглосон, хязгаарласан барааг мэдүүлэлгүй хил гарахаар завдсан аж.

Тус загалмай нь зэс хайлшаар хийгдэж цагаан, цэнхэр паалангаар бүрсэн байсан бөгөөд урд талд нь хуучин сүмийн славян хэлээр товойлгосон бичээстэй, найман үзүүртэй том тахилын ширээний загалмай байсан гэжээ. Одоогоор гадаадын иргэнийг шашны мөргөлийн объектыг экспортлох зөвшөөрөлгүй байсан гэх үндэслэлээр барааны үнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гэмт хэргийн объектыг хурааж авна гэж Улан хотын дарга Александр Третьяков мэдээлжээ. Мөн тус загалмайг шинжилгээнд явуулсан бөгөөд соёлын үнэт зүйлийн хувь заяаг шүүх шийднэ гэжээ. Иймд гадаад улсыг зорьж буй иргэд тус улсад зөвшөөрөлгүй шашны болоод бусад журманд заасан эд зүйлсийг гар тээшэндээ авч явахгүй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж: Baikal.ru