БНХАУ-ын Эрээн хот "тогтоосон хөл хорио"-гоо цуцлах эсэхээ өнөөдөр шийдэх аж

БНХАУ-ын Эрээн хот "тогтоосон хөл хорио"-гоо цуцлах эсэхээ өнөөдөр шийдэх аж

Коронавирусийн халдвар гарсан тул манай Замын-Үүдийн боомттой хиллэдэг БНХАУ-ын Эрээн хотод өнгөрөгч Бямба гараг /2022.08.20/-аас эхлэн гурав хоногийн хөл хорио тогтоосон. Энэ нь манай улсын экспорт, импортод сөрөг нөлөө үзүүлж магадгүй байгаа.

Тэгвэл Эрээн хотын шуурхай штабын мэдээлэлд, энэ сарын 22-ны өдрийн байдлаар коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Иймд тандалт судалгаагаа үргэлжлүүлж, өнөөдөр /2022.08.24/ хөл хориогоо цуцлах эсэх талаар шийдвэр гаргах аж. Учир нь энэ хугацаанд нийт иргэдээс өдөр бүр шинжилгээ авч, тусгаарлалт, хөл хорионы дэглэмийг өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн сахиулж байгаа аж.