"Крым бол Украины нутаг дэвсгэр бөгөөд эргүүлэн өгөх ёстой" гэж Туркийн ерөнхийлөгч Эрдоган мэдэгджээ

"Крым бол Украины нутаг дэвсгэр бөгөөд эргүүлэн өгөх ёстой" гэж Туркийн ерөнхийлөгч Эрдоган мэдэгджээ

Украины нийслэл Киев хотод "Крымийн тавцан" дээд хэмжээний уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Эрдоган оролцож үг хэлэхдээ, “Крым бол Украины нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг бөгөөд Украинд эргүүлэн өгөх ёстой. Ингэснээр Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах болно” гэж мэдэгджээ. Сонирхуулахад, 2014 онд Украины хойг болох Крымийг Оросын тал салан тусгаарлах ажиллагаа хийж, улмаар ОХУ-ын бүртэлдэхүүнд оруулсан юм.