Тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч, Есөнбулаг суманд тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол наймдугаар сарын 22-нд бүртгэгдэж улмаар аймгийн онцгой комиссын хурал, Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, сэжигтэй тохиолдлыг ЗӨСҮТ-д хүргүүлээд байсан. Уг шинжилгээний хариу "Сөрөг" гарсан тул Есөнбулаг суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж, хэвийн горимд шилжүүлсэн тухай Аймгийн онцгой комиссоос мэдэгдлээ.