"Сири дахь Ираны дэмжлэгтэй бүлэглэлд агаараас цохилт өгөх" тушаалыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өгчээ

"Сири дахь Ираны дэмжлэгтэй бүлэглэлд агаараас цохилт өгөх" тушаалыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өгчээ

Өнгөрөгч долоо хоногт Сирийн зүүн хойд хэсэгт байрладаг АНУ-ын цэргийн баазын ойролцоо хэд хэдэн пуужин харавсан явдал болжээ. Иймд мягмар гараг /2022.08.23/-т АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Сири дэх Ираны дэмжлэгтэй бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгөх тушаал өгчээ. 

Тодруулбал, АНУ-ын арми Сирийн дахь Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүдийг онилсон гэж тус улсын Төв командлал мэдэгджээ. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч хурандаа Жо Бучино хийсэн мэдэгдэлдээ "Ираны Исламын хувьсгалт гвардийн корпустай холбоотой бүлэглэлүүдийн ашиглаж буй дэд бүтцийн байгууламжуудыг онилсон” гэжээ.

Эх сурвалж: CNN