ВИДЕО: Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон Украинд гэнэтийн айлчлал хийжээ

ВИДЕО: Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон Украинд гэнэтийн айлчлал хийжээ

Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон Украины нийслэл Киев хотод өнөөдөр /2022.08.25/ гэнэтийн айлчлал хийжээ. Тэрээр айлчлалынхаа үеэр эрчим хүчний хямралаас үүдэлтэй үнийн өсөлтийг даван туулж, Оросын түрэмгийлэлтэй тэмцэхэд Украинд үргэлжлүүлэн туслахыг иргэдэд хандан уриалсан байна. 

Б.Жонсон, “Украины ард түмэн Оросын түрэмгийллийг цусаараа төлж байхад Баруунд ердөө эрчим хүчний үнэ нэмэгдэж байна” хэмээн мэдэгджээ. Мөн Их Британи улс Украинд 63 сая долларын өртөгтэй цэргийн техник хэрэгсэлийн тусламж олгох болсноо зарласан байна. Б.Жонсоны Украинд хийсэн энэ айлчлал нь түүний Их Британийн ерөнхий сайдын хувиар  хийж буй сүүлийн айлчлал болж байна. 

Эх сурвалж: BBC