Ослын зураг олон нийтэд дэлгэсний улмаас Кобигийн бэлэвсэн эхнэр 16 сая долларын нөхөн төлбөр авахаар болжээ

Ослын зураг олон нийтэд дэлгэсний улмаас Кобигийн бэлэвсэн эхнэр 16 сая долларын нөхөн төлбөр авахаар болжээ

АНУ-ын сагсан бөмбөгийн од Коби болон 13 настай түүний охин Жианнагийнх нь амь насыг хохироосон нисдэг тэрэгний ослын зургийг олон нийтэд дэлгэсний улмаас Коби Брайнтын бэлэвсэн эхнэр Ванесса Брайнтад 16 сая долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан байна. 

Энэ зургийн талаар Ванесса Брайнт, “Лос-Анжелес мужийн шериф болон гал сөнөөгчдийн авсан зургуудыг хуваалцсаныг мэдээд сандарсан” гэж мэдэгджээ. Иймд Холбооны тангарагтны шүүх хатагтай Брайантад сэтгэл санааны дарамт учруулсан нөхөн төлбөр төлөх ёстой гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC