Оросын хяналтад орсон Украины атомын цахилгаан станцын ойролцоо түймэр гарч байгааг хиймэл дагуулаас харуулав

Оросын хяналтад орсон Украины атомын цахилгаан станцын ойролцоо түймэр гарч байгааг хиймэл дагуулаас харуулав

Оросын цэргийн хяналтад ороод байгаа Украины Запорожийн атомын цахилгаан станц нь Европын оронуудыг цацрагийн гамшигт өртөх эрсдэлд оруулсан гэж В.Зеленский мэдэгдсэн. Тэгвэл лхагва гараг /2022.08.24/-т хиймэл дагуулаас авсан зургуудад цөмийн станцын ойролцоо их хэмжээний түймэр гарч байгааг харуулжээ. 

Сонирхуулахад, Запорожийн атомын цахилгаан станцын хоёр блокийг салгасаны улмаас тус цогцолбор үндсэн эрчим хүчний хангамжаа алдсан ч ойролцоох цацрагийн түвшин хэвийн хэвээр байна гэж орон нутгийн албаныхан мэдээлж байгаа юм.

Эх сурвалж: BBC