Сар руу хөөргөх пуужингийн түлш алдагдсанаас болж хоёр дахь удаагаа цуцлагджээ

Сар руу хөөргөх пуужингийн түлш алдагдсанаас болж хоёр дахь удаагаа цуцлагджээ

Сар руу аялах НАСА-гийн “Artemis I Moon” пуужинг хөөргөх хоёр дахь оролдлого дахин хойшлогдсон бөгөөд энэ нь удаан хугацаанд үргэлжилж магадгүй аж. Тодруулбал, өчигдөр /2022.09.03/ сар руу аялах пуужинг хөөргөх гэж оролдсон ч түлш алдагдсанаас болж бүтэлгүйтжээ. 

50 жилийн дараа сар руу илгээх гэж байгаа тус хөөрөх систем нь АНУ-ын сансрын агентлагийн бүтээсэн хамгийн хүчирхэг пуужин гэж буй. Инженерүүд пуужинг засварлахын тулд хөөргөх тавцан дээр бус харин цехэд хийх шаардлагатай тул засвар удаан хугацаанд үргэлжилж, ирэх аравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилж магадгүй байгаа ажээ.  Сонирхуулахад, өнгөрөгч Даваа гараг /2022.08.29/-т сарыг тойрон нисэх хөлгийг хөөргөх байсан ч хөдөлгүүрийн доголдолтой холбоотой шалтгаанаар "NASA"-гийн мэргэжилтнүүд мөн хойшлуулаад байсан юм. 

Эх сурвалж: BBC