ВИДЕО: Кабул дахь Оросын ЭСЯ-ны гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, консулын газрын хоёр ажилтан амиа алджээ

ВИДЕО: Кабул дахь Оросын ЭСЯ-ны гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, консулын газрын хоёр ажилтан амиа алджээ

Афганистаны Кабул дахь Оросын Элчин сайдын яамны консулын газрын гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, ЭСЯ-ны хоёр ажилтан амь үрэгдсэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам даваа гараг /2022.09.05/-т мэдэгдлнн.

Тодруулбал, Элчин сайдын яамны ажилтан визний тухай мэдээлэл өгөхөөр байрнаас гарч ирэх үед уг халдлага болсон байна. Амиа алдсан хоёр хүнээс гадна "Афганистан иргэдийн дунд хохирогчид байгаа" тухай Оросын төрийн мэдээллийн агентлаг РИА Новости мэдээллээ. Харин Кабулын цагдаагийн газрын төлөөлөгч Халид Задран “Халдлага үйлдэгчийг төлөөлөгчийн газрын хаалганд хүрэхээс нь өмнө зогсоож ЭСЯ-ны харуулууд тэднийг буудан хөнөөсөн ч бөмбөг дэлбэрсэн хэвээр байна” гэжээ.

Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болсон явдлыг "террорист ажиллагаа" гэж нэрлээд, Элчин сайдын яамны хамгаалалтыг чангатгана. Халдлагыг тагнуулын алба шалгаж эхэлсэн. Энэ террорист үйлдлийг зохион байгуулагчид болон гүйцэтгэгчид ойрын хугацаанд зохих шийтгэлээ амсах болно гэж найдаж байна" гэв.

ВИДЕО: 

Эх сурвалж: Washingtonpost