Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цочир хүйтэрч хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цочир хүйтэрч хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Агаарын температур шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.