Канадад олон хүний амийг хөнөөсөн хэргийн хоёр сэжигтний нэг нь нас барсан олджээ

Канадад олон хүний амийг хөнөөсөн хэргийн хоёр сэжигтний нэг нь нас барсан олджээ

Канадын цагдаа нар Саскачеванд ням гараг /2022.08.04/-т болсон олон иргэдийг хутгалсан хоёр сэжигтний нэг нь нас барсан байдалтай олдсон гэж мэдэгджээ. Тодруулбал, “31 настай Дэмиен Сандерсоны цогцсыг олсон. Хоёр сэжигтэн ах дүүс байсан бөгөөд цагдаа нар Майлс Сандерсон одоог хүртэл эрх чөлөөтэй байгаа бөгөөд Регина хотод байгаа гэж үзэж байна” хэмээн мэдээлжээ. Учир нь ням гарагт Канадын түүхэн дахь хамгийн аймшигтай хүчирхийлэл гарч 10 хүн хутгалуулж амиа алдсан бол 18 хүн шархадсан юм. 

Эх сурвалж: BBC