ОХУ-д эзлэгдсэн Херсоны бүс нутагт "бүх нийтийн санал асуулга" явуулах ажлыг хойшлуулжээ

ОХУ-д эзлэгдсэн Херсоны бүс нутагт "бүх нийтийн санал асуулга" явуулах ажлыг хойшлуулжээ

Украины өмнөд хэсгийн Херсон хот дахь Оросын эрх баригчдийн төлөөлөгчид тус бүс нутгийг ОХУ-д нэгтгэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах гэж байснаа аюулгүй байдлын үүднээс хойшлуулжээ. 

Энэ талаар Оросоос томилогдсон захиргааны орлогч дарга Кирилл Стремусов, “Аюулгүй байдлын нөхцөл байдлын улмаас үүнийг түр зогсоож байна" гэж мэдэгдсэн байна. Учир нь түүний хэлснээр, Украины хүчтэй дайралтын улмаас Херсоны гол гүүрээр иргэд нэвтрэх боломжгүй болсон байна. Мөн тэрээр, “Украины зэвсэгт хүчнийхэн Херсоны төвөөс хойд зүгт 167 км-ийн зайд орших Высокопилля хэмээх жижиг хотыг эргүүлэн авсан гэж мэдэгджээ.  Харин 4000 орчим оршин суугчтай Высокопилля хотод Украины далбааг мандуулж байгаа нь гэрэл зургийг Ерөнхийлөгч В.Зеленскийн Тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Эх сурвалж: BBC